Шууд Chart

ХДХВ, ДОХ ба Хүний эрхийг хамгаалах асуудлаар шийдвэр гаргагчдын уулзалт боллоо

2016-10-26 13:05:43

ХДХВ, ДОХ-ийн халдварын анхны тохиолдол дэлхийд 1981 онд бүртгэгдсэнээс хойш 30 гаруй жилийн хугацаанд хүн төрөлхтөн асар их хичээл зүтгэл гаргаж байгаа ч өнөөг хүртэл ДОХ-ыг төгс эмчлэх аргыг шийдвэрлэж чадаагүй байна.

Өнгөрсөн хугацаанд 75 орчим сая хүн ХДХВ-ын халдвар авч, 39 сая хүн ДОХ-ын улмаас нас баржээ. ХДХВ-ын халдвар нь хүний ид хийж бүтээх насанд тохиолдож байгаа ба шинэ халдварын 33 орчим хувийг 15-24 насны залуучууд эзэлж байна.

Манай улсад ХДХВ-ын халдварын анхны тохиолдол 1992 онд бүртгэгдсэн ба 2016 оны эхний байдлаар ХДХВ/ДОХ-ын нийт 201 тохиолдол бүртгэгдэж, ДОХ-ын улмаас нийт 24 хүн нас барсан байна.









Нийтэлсэн: Э.Болор

ХДХВ, ДОХ ба Хүний эрхийг хамгаалах асуудлаар шийдвэр гаргагчдын уулзалт боллоо  
Үзсэн: 1962 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй