Шууд Chart

“Нэг санаачилга-Нэг ажил” аяны туг гардуулах ёслол болно

2016-10-26 16:25:01

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар “Хүүхдийн эсрэг хүчирхийллийг тэг болгоё” уриан дор “Нэг санаачилга-Нэг ажил” аяныг үндэсний хэмжээнд зохион байгуулж байна.

Тус аяны хүрээнд маргааш буюу 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 15:00 цагт үндэсний аяны туг гардуулах ёслолын арга хэмжээ Нийслэлийн Иргэний танхимд болно. Арга хэмжээнд холбогдох газрын удирдлагууд болон ЕБС-иудын захирал, нийгмийн ажилтнууд оролцоно.

Нийтэлсэн: Э.Болор

“Нэг санаачилга-Нэг ажил” аяны туг гардуулах ёслол болно  
Үзсэн: 2371 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [202.21.120.xxx] 2016-11-23 09:36
сургууль бүр монгол хүүхдийн төлөө нэг сайн ажил нэг сайн санаачилга чин сэтгэлээсээ гаргаасайдаа

Бидэнтэй нэгдээрэй