Шууд Chart

Улаанбаатарт шөнөдөө 25 хэм хүйтэн

2017-01-07 15:26:29

Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: 9-нд нутгийн хойд хэсгээр цас орж цасан шуурга шуурч, нутгийн зүүн хагаст хүйтний эрч чангарахыг анхааруулж байна.

2017 оны 1 дүгээр сарын 7-ны 12 цагаас 18 цаг хүртэл: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас 4-9 м/с. 11-13 хэм хүйтэн байна.


2017 оны 1 дүгээр сарын 7-ны 20 цагаас 1 дүгээр сарын 8-ний 20 цаг хүртлэх
цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр, өдөртөө нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Увс нуурын хотгор болон Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 33-38 хэм, өдөртөө 21-26 хэм, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 1-6 хэм, бусад нутгаар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 8-13 хэм хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Дархадын хотгор, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 32-37 хэм, өдөртөө 21-26 хэм, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 19-24 хэм, бусад нутгаар шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 13-18 хэм хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн өмнөд  хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 26-31 хэм, өдөртөө 18-23 хэм, бусад нутгаар шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 12-17 хэм хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 27-29 хэм, өдөртөө 15-17 хэм хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өмнөговийн нутгаар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 3-8 хэм, бусад нутгаар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 9-14 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Шөнөдөө бага зэргийн цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 31-33 хэм, бусад хэсгээр 23-25 хэм, өдөртөө 16-18 хэм хүйтэн байна.
 


2017 оны 1 дүгээр сарын 9-нөөс 1 дүгээр сарын 13-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

9-нд нутгийн хойд хэсгээр, 10-11-нд төв болон зүүн аймгуудын зарим газраар, 12-нд зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 9-нд ихэнх нутгаар, 10-11-нд нутгийн зүүн хэсгээр, 12-нд говь тал хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Нутгийн зүүн хагаст хүйтний эрч чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 33-38 хэм, өдөртөө 21-26 хэм, Их нууруудын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг голын хөндий, Дорнод, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 16-21 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 хэм, өдөртөө   5-10 хэм, бусад нутгаар шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 11-16 хэм хүйтэн байна.


Улаанбаатарт шөнөдөө 25 хэм хүйтэн  
Үзсэн: 1672 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй