Шууд Chart

Улаанбаатарт шөнөдөө 25 хэм хүйтэн

2017-01-08 15:05:07

Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ:  9-нд нутгийн зүүн хэсгээр цас орж цасан шуурга шуурч, 10-наас нутгийн зүүн хагаст хүйтний эрч чангарахыг анхааруулж байна.

2017 оны 1 дүгээр сарын 8-ны 16 цагаас 22 цаг хүртэл: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс 5-10 м/с. 17 цагт 17 градус, 20 цагт 20 градус хүйтэн байна.

Улаанбаатарт 15 цагт: 15 градус хүйтэн, харьцангуй чийгшил 72 хувь, агаарын даралт 877 гектопаскаль байлаа. Даралт оройдоо тогтвортой байна.


2017 оны 1 дүгээр сарын 8-ны 20 цагаас 1 дүгээр сарын 9-ний 20 цаг хүртлэх
цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хангайн уулсаар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Увс нуурын хотгор болон Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 34-39 хэм, өдөртөө 20-25 хэм, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 1-6 хэм, бусад нутгаар шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 8-13 хэм хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, явган шуурга шуурна. Дархадын хотгороор шөнөдөө 33-38 хэм, өдөртөө 22-27 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 18-23 хэм, бусад нутгаар шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 11-16 хэм хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 20-25 хэм, бусад нутгаар шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 14-19 хэм хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө цас орно, өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 26-28 хэм, өдөртөө 17-19 хэм хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд  5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өмнөговийн нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 5-10 хэм, бусад нутгаар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 10-15 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 29-31 хэм, бусад хэсгээр 23-25 хэм, өдөртөө 18-20 хэм хүйтэн байна.
 


2017 оны 1 дүгээр сарын 10-наас 1 дүгээр сарын 14-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

10-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 11-нд төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 12-нд нутгийн зүүн хагаст, 13-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 10-12-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Нутгийн зүүн хагаст хүйтний эрч чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Эгь, Ерөө, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 35-40 хэм, өдөртөө 23-28 хэм,  Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 18-23 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 5-10 хэм, бусад нутгаар шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 10-15 хэм хүйтэн байна.


Улаанбаатарт шөнөдөө 25 хэм хүйтэн  
Үзсэн: 883 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй