
Японы мэргэжлийн сүмо бөхийн Хацү башёгийн гурав дахь өдөр өчигдөр боллоо.
Тус барилдааны хамгийн сонирхолтой мөч ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж Шёохозана нарынх байлаа. Үзэгчдийн ихэнхи нь Харүмафүжиг давна гэж тооцойлж байсан ч тэрбээр өрсөлдөгчийнхөө дархан мэхэнд нь тогтсонгүй. Ингэснээр манай улсын бөх өмнө нь Митакэүмид ялагдсан тул нэг даваа, хоёр унаатай боллоо.
Башёг Хакүхо М.Даваажаргал, Какүрюү М.Ананд, озэки Кисэносато нарын найман бөх гурван даваатай тэргүүлж байна.
Харүмафүжи Шёохозанд тахимаа өглөө | ||
Үзсэн: 1582 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.