Шууд Chart

Таван өөр жинд медаль хүртсэн бөх

2017-01-11 16:14:49

Монгол Улсын гавьяат тамирчин П.Өнөрбат чөлөөт бөхийн энэ жилийн насанд хүрэгчдийн УАШТ-д жин өгсөж барилдаад мөнгөн медаль хүртсэн. Ингэснээр УАШТ-нд таван өөр жинд (55, 60, 66, 74, 86 кг) медаль хүртсэн ховор амжилт үзүүллээ.

Үзэгчид 2005 оны УАШТ-ийг одоо ч санаж байгаа байх. Тэр жил гавьяат тамирчин Б.Наранбаатар, ОУХМ Б.Энхтөр нар алтан медалийн төлөө хүч үзэж, бөхийн өргөөнд цугласан үзэгчдийг хоёр хуваан талцуулж байлаа. Тэгэхэд П.Өнөрбат 17 настайдаа ах нараа ээлж дараалан ялсаар хүрэл медаль хүртэж чөлөөт бөхийн мэргэжилтнүүдээс өндөр үнэлгээ авч байсан юм.

Түүнээс хойш 2010 онд Дархан-Уул аймагт болсон УАШТ-д жиндээ орж чадалгүй хасагдсаныг эс тооцвол 55, 60, 66, 74, 86 гэсэн таван өөр жинд таван алт, дөрвөн мөнгө, хоёр хүрэл медаль хүртээд байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Таван өөр жинд медаль хүртсэн бөх  
Үзсэн: 975 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй