
Японы мэргэжлийн сүмо бөхийн нэгдүгээр сарын “Хацү” башё Токио хотноо үргэлжилж байна.
Башёг М.Даваажаргал, озэки Кисэносато, маэгашира Таканова А.Баасандорж, Сококүра, Саданоүми нар дөрвөн даваатай тэргүүлж байна.
Аваргуудаас Какүрюү нэг, Харүмафүжи хоёр унаатай болсон. Манай бусад бөхчүүдээс Тамаваши Б.Мөнх-Оргил, Ичиноёжо А.Ичинноров нар гурван даваатай тэргүүлэгчдийн хоёрдугаар эгнээнд бичигдлээ. Тэгвэл озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ гурван унаатай болжээ.
Монгол бөхчүүд одоогоор дараах давааг хүртээд байна.
- Ёкозүна Хакүхо М.Даваажаргал 4-0
- Ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж 2-2
- Ёкозүна Какүрюү М.Ананд 3-1
- Озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 1-3
- Сэкиваки Тамаваши Б.Мөнх-Оргил 3-1
- Маэгашира-2 Араваши Э.Дөлгөөн 0-4
- Маэгашира-6 Чиёошома Г.Мөнхсайхан 3-1
- Маэгашира-10 Таканойва А.Баасандорж 4-0
- Маэгашира-13 Ичиноёжо А.Ичинноров 3-1 гэсэн амжилттай явна.
Зургаан бөх башёг тэргүүлж байна | ||
Үзсэн: 499 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.