
Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойн хүчит 256 бөхийн барилдаан өнөөдөр Монгол бөхийн өргөөнд болно.
Иймд чансаагаараа тэргүүлж буй тэдгээр бөхөөс хэн хэн хүч үзэх нь 14:00 цагаас тодорхой болох юм.
Өнгөрсөн жилийн хувьд улсын аварга С.Мөнхбат, Ч.Санжаадамба (улсын заан цолтой байхдаа), улсын арслан Н.Батсуурь, улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ, улсын заан Т.Санчир, Б.Пүрэвсайхан (улсын харцага цолтой байхдаа) М.Өсөхбаяр, улсын харцага Ц.Содномдорж, Ө.Бат-Орших, Т.Өсөх-Ирээдүй нараар магнайлуулсан улс, аймгийн алдар цолтой 224 бөх зодоглосон билээ.
Тус барилдаанд Увс аймгийн Ховд сумын харьяат, улсын арслан Н.Батсуурь найм даван түрүүлж, Архангай аймгийн Хашаат сумын харьяат улсын аварга Ч.Санжаадамба үзүүрлэж байв. Их шөвөгт Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат улсын аварга С.Мөнхбат, Ховд аймгийн Чандмань сумын харьяат улсын заан Б.Пүрэвсайхан нар шалгарсан юм.
Сонирхуулахад өнөөдрийн барилдааныг www.mnb.mn цахим сайт үзэгч танаа шууд дамжуулан хүргэнэ.
Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны ойн нэрэмжит хүчит бөхийн барилдаан болно | ||
Үзсэн: 1172 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.