
Токио хотноо болж буй сүмо бөхийн нэгдүгээр сарын тэмцээн маш сонирхолтой үргэлжилж байна. Өчигдөр найм дахь өдрийн барилдаан болж, их аварга Хакүхо М.Даваажаргал Араваши Э.Дөлгөөнд ялагдсан бол озэки Кисэносато Окиноүмигээр ээлжит даваагаа авав. Ингэснээр Кисэносато өчигдрөөс эхлэн ганцаараа тэргүүлж эхэллээ.
Гэхдээ үлдсэн өдрүүдийн барилдаанд түүнийг аваргууд хүлээж байгаа болохоор санаа амархад эрт байна. Өнөөдөр тэрбээр хүчтэй өрсөлдөгч озэки Котошёогикүтэй барилдана
Монголын бөхчүүд одоогийн байдлаар:
- Ёкозүна Хакүхо М.Даваажаргал 7-1
- Ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж 4-3
- Ёкозүна Какүрюү М.Ананд 5-3
- Озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 4-4
- Сэкиваки Тамаваши Б.Мөнх-Оргил 5-3
- Маэгашира-2 Араваши Э.Дөлгөөн 2-6
- Маэгашира-6 Чиёошома Г.Мөнхсайхан 4-4
- Маэгашира-10 Таканойва А.Баасандорж 7-1
- Маэгашира-13 Ичиноёжо А.Ичинноров 6-2 гэсэн амжилттай явна.
Кисэносато тэргүүлж эхэллээ | ||
Үзсэн: 676 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.