
Жүдо бөхийн насанд хүрэгчдийн УАШТ Спортын төв ордонд өнөөдөр эхэлж байна. Тэмцээнд эрэгтэй 40, эмэгтэй 25 тамирчин зодоглож байгаа юм.
Тэмцээний эрэгтэйчүүдийн 66 кг-ын жингийн хоёрдугаар тойрогт ДАШТ-ийн алтан медальт, гавьяат тамирчин Г.Болдбаатар, ОУХМ Д.Алтансүхтэй оноолт таарч, Токиогийн “Их дуулга” тэмцээний хүрэл медальт, Азийн аварга, “Хангарьд” спорт хорооны тамирчин Д.Алтансүх Г.Болдбаатарыг нэмэлт цагт торгуулиар яллаа.
Ингэснээр тэрбээр шигшээд шалгарав. Түүний дараагийн өрсөлдөгч "Хангарьд" спорт хорооны тамирчин Б.Мөнхчулуун.
Тэмцээн ирэх лхагва гарагт өндөрлөнө.
Гавьяат тамирчин Г.Болдбаатар ялагдлаа | ||
Үзсэн: 772 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.