Шууд Chart

Н.Түвшинбаяр эхний тойрогтоо ялалт байгуулав

2017-01-17 13:59:34

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн эрэгтэй 40, эмэгтэй 25, багийн тав дахь удаагийн УАШТ үргэлжилж байна. Тэмцээний хоёр дахь өдөр хүнд жингийнн барилдаанаар эхлэв.

100 кг-ын жинд олимпийн алт, мөнгөн медальт, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Н.Түвшинбаяр  жин өгсөн зодоглож байна. Тэрбээр эхний тойрогт “Сүлд” спорт хорооны тамирчин, аймгийн арслан А.Даваанямыг торгуулиар ялсан бол дараагийн тойрогт Б.Бат-Эрдэнэтэй барилдах юм.

Эрэгтэйчүүдийн +100 кг-ын жинд ОУХМ Б.Тэмүүлэн Д.Пүрэвдоржийг ялсан. Мөн улсын харцага Н.Жаргалбаяр эхний тойрогт залуучуудын дэлхийн аварга, аймгийн арслан Ө.Дүүрэнбаяртай барилдан ялагдал хүлээв. Дараагийн тойрогт ОУХМ Б.Тэмүүлэн Ө.Дүүрэнбаяр нар хоорондоо барилдахаар учраа таарав.

Тэмцээнд 76 багийн 367 жүдоч өрсөлдөж байна.

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Н.Түвшинбаяр эхний тойрогтоо ялалт байгуулав  
Үзсэн: 553 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй