Шууд Chart

Харцага цолонд хүндэтгэл үзүүлэх барилдаан болно

2017-01-18 13:30:59

Монгол Улсын харцага цолонд хүндэтгэл үзүүлэх улс, аймгийн алдар цолтой 224 бөхийн уламжлалт барилдаан ирэх ням гарагт болно.

Тус барилдааныг 2006 оноос эхлэн зохион байгуулсан бөгөөд анхны барилдаанд улсын харцага Г.Элбэг түрүүлж, улсын начин Ду.Батбаяр үзүүрлэж байв.

Бай шагналын хувьд ч өндөр олгогддог энэхүү барилдаанд өнгөрсөн жил улсын харцага Ө.Даваабаатар түрүүлж, улсын арслан Н.Батсуурь үзүүрлэж байв. Харин 2015 онд ес дэх удаагаа болоход улсын арслан Р.Пүрэвдагва түрүүлж, улсын аварга С.Мөнхбат үзүүрлэсэн билээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Харцага цолонд хүндэтгэл үзүүлэх барилдаан болно  
Үзсэн: 984 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй