Шууд Chart

Цагаан сарын барилдаан хоёрдугаар сарын 23-наас эхэлнэ

2017-01-18 17:19:14

Монголын үндэсний бөхийн холбооноос зохион байгуулах Гал тахиа жилийн сар шинийн баярт зориулсан барилдааны хуваарь батлагджээ.

Чансаагаараа баяр наадмын дараа ордог, жилийн өнгө тодорхойлдог энэхүү барилдаан хоёрдугаар сарын 23-наас эхлэх юм байна.

Хуваарийг танилцуулъя.

Хоёрдугаар сарын 23

  • Сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдаан

Хоёрдугаар сарын 24

  • Аймаг, цэргийн цолтой 256 бөхийн барилдаан

Хоёрдугаар сарын 25

  • Нийтийн монгол бөхийн барилдаан

Хоёрдугаар сарын 26

  • Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан болно.
Нийтэлсэн: У.Баярсайхан

Цагаан сарын барилдаан хоёрдугаар сарын 23-наас эхэлнэ  
Үзсэн: 1328 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй