Шууд Chart

Д.Бямбадорж, М.Ананд нар бэртлийн улмаас тэмцээнээ орхилоо

2017-01-19 09:16:59

Токио хотноо болж буй нэгдүгээр сарын тэмцээн өндөрлөхөд дөрвөн өдрийн барилдаан үлдлээ. Өчигдөрийн барилдаанд ёкозүна Какүрюү М.Ананд дэвжээнд гараагүй. Учир нь түүний хүзүүний гэмтэл сэдэрснээс 11 дэх өдрийн барилдааныг өнжиж, цааш үргэлжлүүлэх боломжгүй болсноор озэки Котошёогикү дөрөв дэх даваагаа авсан юм.

Какүрюү М.Ананд өнөөдрийг хүртэл таван даваа, зургаан унаатай башёг үргэлжлүүлж байсан билээ. Ингэснээр Харүмафүжи Д.Бямбадорж, Какүрюү М.Ананд нар бэртлийн улмаас тэмцээнээ орхилоо.

Башёг озэки Кисэносато 10 даваатай ганцаараа тэргүүлсэн хэвээр байгаа бол их аварга Хакүхо М.Даваажаргал, маэгашира-10 Таканойва А.Баасандорж, Сококура нар есөн даваа, хоёр унаатай удаалж байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Д.Бямбадорж, М.Ананд нар бэртлийн улмаас тэмцээнээ орхилоо  
Үзсэн: 583 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй