Шууд Chart

Оюу Толгойн баяжмалын дээж музейн сан хөмрөгт бүртгэгдлээ

2013-11-01 12:54:36

"Үндэсний бахархалын өдөр"-ийг угтан Оюу Толгой ХХК-ийн үйлдвэрлэж буй зэсийн баяжмалын дээжийг Монголын Үндэсний Музейн Геологи, ашигт малтмалын танхимд байрлуулах ёслол өнөөдөр болов. Өмнийн говиос олборлож буй зэсийн баяжмал манай улсын түүх, соёл, байгаль орчны дурсгалт зүйлсийн их сан Үндэсний Музейн сан хөмрөгт ийнхүү бүртгэгдлээ.

Оюу Толгой ХХК-ийн Нөөцийн стратеги ба шинэчлэлийн хэлтсийн дэд захирал Т.Мөнхбат ёслолын арга хэмжээний үеэр хэлсэн үгэндээ "Оюу Толгой орд газрыг маш олон хүн мэддэг. Сүүлийн гурван жилд Оюу Толгой бүс нутагт зэс боловсруулах үйлдвэрийг байгуулж ашиглалтад орууллаа. Үүнийг дагаад цогцолбор болон дэд бүтэц нь боссон. Олон жил хайгуул хийснийн эцэст өнөөдөр бүтээгдэхүүнээ гаргаж байгаа энэ үйлдвэрийн бүтээгдэхүүн зэсийн баяжмал маань ямар өнгө дүрс, хэлбэртэй байдаг талаар хүмүүст таниулахын тулд бид өнөөдөр Монголын Үндэсний Музейд өөрийн үйлдвэрийн гол бүтээгдэхүүнээ албан ёсоор хүлээлгэн өгч хадгалуулж байгаа юм. Цаашид эрдэс баялгийн салбарт буй дээжүүд энэ музейд хадгалагдах болтугай, мөн дээж маань булган сүүлтэй байх болтугай гээд Оюу Толгойн хүдэр, зэсийн "хан баяжмал"-ын дээжийг  хамт хүлээлгэн өгч байна" гэлээ.
 
Тус арга хэмжээнд ССАЖ-ын дэд сайд М.Түмэнжаргал, МҮМ-н захирал н.Сүхбаатар нар болон бусад албаны хүмүүс оролцлоо.
 
 


Оюу Толгойн баяжмалын дээж музейн сан хөмрөгт бүртгэгдлээ  
Үзсэн: 1482 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй