Шууд Chart

Үерийн улмаас ус тогтсон байршлын аюулгүй байдлыг ханган ажиллалаа

2026-07-08 16:04:10

2026 оны 07 дугаар сарын 08-ны өдөр орсон хүчтэй борооны улмаас Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны 24 дүгээр байрны автозогсоолд үерийн ус ихээр тогтож, иргэдийн аюулгүй зорчих нөхцөл алдагдан, эд хөрөнгөд хохирол учрах эрсдэл үүссэн.

Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 6 алба хаагч, Дотоод хэргийн их сургуулийн 2 сонсогч, нийт 8 алба хаагч, 1 автомашин, 2 мотопомптойгоор 6 цагийн турш шуурхай ажиллагаа явуулж, нийт 200 тонн орчим үерийн усыг соруулж, тухайн байршлын аюулгүй байдлыг ханган ажиллалаа.

Онцгой байдлын байгууллагаас цаг агаарын нөхцөл байдлын мэдээ, сэрэмжлүүлгийг тогтмол хянан, үерийн эрсдэлтэй бүсэд зорчихгүй байх, ус зайлуулах байгууламжийн хэвийн ажиллагааг хангах, орон сууц, аж ахуйн нэгжийн зоорийн давхар болон авто зогсоолын хамгаалалтын бэлэн байдлыг сайтар хангахыг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад зөвлөж байна.

Эрсдэлээс урьдчилан сэргийлж, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг тухай бүр дагаж мөрдөнө үү.


Үерийн улмаас ус тогтсон байршлын аюулгүй байдлыг ханган ажиллалаа  
Үзсэн: 74 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй