
Энэтхэгийн чөлөөт бөхийн “Pro Wrestling League season” лигийн тэмцээний аваргын төлөө “Haryana Hammers”, “Punjab Royals” багууд шалгаран үлдлээ.
Э.Бэхбаярын “Colors Delhi Sultans” баг нэг ялалт, дөрвөн ялагдалтай тэмцээнийг дуусгав. Хоёр дахь жилдээ болж буй тус лигт Монголоос хэд хэдэн тамирчин уригдаж, Дэлхийн аваргын хүрэл медальт, гавьяат тамирчин Э.Бэхбаяр оролцох шийдвэр гаргасан билээ. Тэрбээр гурав барилдаж, нэг ялалтыг авсан юм.
Сонирхуулахад 2015 онд анх удаа явагдсан “Pro Wrestling League season” тэмцээнд Монголоос ДАШТ-ий хошой хүрэл медальт, “Рио-2016” олимпийн наадмын V байрын шагналт, гавьяат тамирчин Г.Мандахнаран, ДАШТ-ий мөнгөн медальт, гавьяат тамирчин П.Өнөрбат, ДАШТ-ий хүрэл медальт, гавьяат тамирчин Э.Бэхбаяр, ОУХМ Ж.Чулуунбат нар уригдаж, барилдсан юм.
Э.Бэхбаярын баг нэг ялалт, дөрвөн ялагдалтай тэмцээнийг дуусгав | ||
Үзсэн: 2366 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.