
Иран улсад жил бүр болдог "Тахтийн цом" олон улсын уламжлалт тэмцээн Мешхед хотод энэ сарын 18-нд эхэлж, өнөөдөр өндөрлөх билээ.
Тэмцээн чөлөөт бөх, сонгомол бөх, ираны үндэсний “пахлеван” барилдаан гэсэн гурван төрлөөр хувийн болон багийн тэмцээн хэлбэрээр болж байгаа юм.
Тус тэмцээнийг сүүлийн хоёр жил өнжсөн Монголын бөхчүүд энэ удаа дараах бүрэлдэхүүнтэйгээр оролцож байна.
57 кг- Содномдашийн Батболд ”Сүлд” спорт хороо
61 кг- Төмөр-Очирын Тулга ”Арслан” клуб
65 кг- Нармандахын Лхамгармаа ”Алдар” спорт хороо
70 кг- Даваацэрэнгийн Хатанбаатар ”Арслан” клуб
74 кг- Болдхүүгийн Батсүх ”Хасу-Мегастарс” клуб
86 кг- Баасанцогтын Өлзийсайхан ”Хасу-Мегастарс” клуб
97 кг- Өлзийсайханы Батзул ”Хүч” спорт хороо
125 кг- Энхбаатарын Төгөлдөр, ”Хасу-Мегастарс” клуб
“Алдар” спорт хорооны дасгалжуулагч, гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяр, ҮБТДС-ийн багш, докторант Ц.Баярсайхан нар дасгалжуулагчаар, Баянзүрх дүүргийн Биеийн тамир, спортын хорооны дасгалжуулагч, олон улсын шүүгч Ю.Батсайхан шүүгчээр оролцож байгаа юм.
“Тахтийн цом”-д манай бөхчүүд барилдаж байна | ||
Үзсэн: 663 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.