
"Монгол ньюс" мэдээллийн танхимд өнөөдөр Монголын чөлөөт бөхийн дасгалжуулагч, тамирчид мэдээлэл хийлээ.
Хэвлэлийн бага хуралд чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар ажиллаж байсан Ц.Цогтбаяр, дасгалжуулагч О.Пүрэвбаатар, Б.Баяраа, Л.Энхбаяр нар болон гавьяат тамирчин Г.Мандахнаран, Э.Ням-Очир нар оролцсон юм.
Тэд "Монголын чөлөөт бөхийн холбооны өнөөгийн хууль бус үйлдлүүдийг таслан зогсоож, ээлжит “Их хурал”-ыг зарлан хуралдуулах түр хороо байгуулагдлаа" гэсэн мэдээллийг өглөө.
Монголын чөлөөт бөхийн нүүр царай болсон дасгалжуулагч, тамирчид, зүтгэлтнүүдийн төлөөлөл болсон 40 гаруй хүн хуралдан, Түр хороо байгуулахаар санал нэгджээ. Түр хорооны даргаар гавьяат тамирчин, дасгалжуулагч О.Пүрэвбаатар сонгогдсон байна.
Тамирчин, дасгалжуулагчдын зүгээс Монголын чөлөөт бөхийн холбооны ээлжит “Их хурал”-ыг дүрмийн дагуу зохион байгуулж, холбооны Удирдах зөвлөл ажлын тайлангаа танилцуулж, чөлөөт бөхөөр овоглож яваа олон зуун тамирчин, дасгалжуулагчдын эрх, ашгийг хүндэтгэж, тэднийг нэгтгэсэн холбооны үйл ажиллагааг журмын дагуу явуулахыг одоогийн удирдлагууддаа тавьж байгаа аж.
Өмнө нь ч энэ талаар тэд байр сууриа илэрхийлж байсан билээ.
Тамирчин, дасгалжуулагчид “Их хурал”-ыг шаардлаа | ||
Үзсэн: 889 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.