Шууд Chart

Улсын гарьд Б.Гончигдамба түрүүллээ

2017-01-23 17:52:42

Улсын харцага цолтонд хүндэтгэл үзүүлэх улс, аймгийн алдар цолтой 224 бөхийн барилдаан өчигдөр Монгол бөхийн өргөөнд боллоо.

Арав дахь жилдээ зохион байгуулагдсан уг барилдаанд Завхан аймгийн Их-Уул сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Хөтөлийн цемент шохой” ХХК-ны бөх, улсын гарьд Б.Гончигдамба түрүүлж, Архангай аймгийн Булган сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Оюут хясаа” ХХК-ны бөх, улсын начин Ч.Ганзориг үзүүрлэв.

Их шөвөгт Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, “Аврагч” спорт хороо, “Мондэй” группийн бөх, улсын аварга Г.Эрхэмбаяр, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Монос” группийн бөх, улсын харцага Ц.Содномдорж нар шалгарлаа.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Улсын гарьд Б.Гончигдамба түрүүллээ  
Үзсэн: 1165 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй