Шууд Chart

Шувууны ханиад хүнээс хүнд халдахыг ДЭМБ үгүйсгэхгүй байна

2017-01-24 15:27:55

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас улс орнуудад хандан шувууны томуугийн дэгдэлтэд тавих хяналтаа сулруулахгүй байхыг анхаарууллаа. Учир нь өнгөрсөн 11 сараас хойш дэлхийн 40 гаруй оронд энэ төрлийн вирусын шинэ халдварууд бүртгэгдсэн байна. Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагын ерөнхий захирал Маргарет Чан энэ талаар мэдээлэл өглөө. Түүний хэлж байгаагаар шувууны аж ахуй болон байгаль дээрх нүүдлийн шувуудын дунд шувууны томуугийн өвчин үүсгэгч вирусын халдвар улам бүр өсөн нэмэгдэж байгаа нь тогтоогдсон.

Иймд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас шувууны томуугийн вирусын тархалт хурдтай явагдаж байгаа газруудад онцгой сэрэмжлүүлэг хүргүүллээ. Азид хамгийн их дэгдэж байгаа H5N6 вирус нь 4 өөр төрлийн вирусын генийн солилцооны үндсэн дээр бий болсон мутацчилагдсан вирус юм байна. Хятад улсын хувьд  шувууны томуугийн H7N9 вирусын халдвар 2013 оноос хойш хамгийн их буюу 1000 гаруй тохиолдол бүртгэгдсэн байна.

Шувууны томуугийн төрлийн эдгээр вирус нь шувуунаас хүнд халддаг боловч хүнээс хүнд халдахыг үгүйсгэж чадахгүй гэдгийг ДЭМБ-аас мэдэгдлээ. Иймд улс орнууд томуугийн дэгдэлтэд тавих анхаарлаа сулруулахгүй байхыг анхааруулж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Шувууны ханиад хүнээс хүнд халдахыг ДЭМБ үгүйсгэхгүй байна  
Үзсэн: 1752 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй