Шууд Chart

Н.Түвшинбаяр Оросуудад татгалзсан хариу өгчээ

2017-01-24 15:49:47

Дэлхийн өндөр хөгжилтэй зарим улс шилдэг дасгалжуулагч, тамирчин, уран бүтээлчдээ тав тухтай, хангалуун нэг ёсондоо санаа тайван амьдруулахын тулд асар их үнэтэй хаус, эдлэн газар бэлэглэдэг. Манай улсын зарим тамирчин, дасгалжуулагчдад тийм зүйл амлагдаагүй ч гэлээ хилийн дээс алхаж, хангалттай цалин хүртэж байгаа. Тэгвэл Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпийн алт, мөнгөн медальт Н.Түвшинбаярт ОХУ-ын “Локомотив” нэртэй томоохон клубээс дасгалжуулагчаар ажиллах санал тавьжээ.

Ингэхдээ оросууд түүнд 1.5 сая рублийн цалин, тансаг хаус, тусгай хангамж амласан юм байх. Түүгээр ч зогсохгүй хүүхдүүдийг нь тусгай сургуульд сургаж, зардал мөнгөнд санаа зоволтгүй хэмээжээ. Тэглээ ч зөвхөн Монголдоо байхаа амласан аварга маань татгалзсан хариу өгсөн байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Н.Түвшинбаяр Оросуудад татгалзсан хариу өгчээ  
Үзсэн: 906 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
ХАХА, БАРИГДАНА ДАА [202.180.216.xxx] 2017-01-24 16:49
ШАЛ ХУДЛАА, ЖЕНКОГООС 1,500,000 РУБЛИЙН ЦАЛИН АВАХ ГЭСЭН ТҮВШИНБАЯРЫН БАШИР АРГА БАЙГАА ЮМ

Бидэнтэй нэгдээрэй