Шууд Chart

Инээд, гуниг, ухаарал хөглөсөн киноны нээлт

2013-11-02 11:48:58

Өчигдөр үдэш Тэнгис кино театрын дэлгэцнээ нэгэн шинэ кино нээлтээ хийлээ. Сүүлийн жилүүдэд тайз, дэлгэцийн бүтээлээрээ эчнээн танил болсон нэрт залуу найруулагч СТА Н.Наранбаатарын бүтээл болох “Зүүдэнд ч оромгүй явдал” уран сайхны киноны ийнхүү нээлтээ хийсэн юм.

Киноны зохиолыг “Миний нууц хүү” жүжиг, “Валинтины захидал” кино, “Амьдралд тавтай морил” киноны зохиолуудыг бичсэн залуу зохиолч Ж.Оргил бичсэн бөгөөд ерөнхий найруулагчаар Н.Наранбаатар,ерөнхий продюсер С.Ууганжаргал, ерөнхий зураглаач СТА Б.Отгонзориг,  ерөнхий зураач СТА Ж.Мөнх-Оргил, хөгжмийн зохиолч Ц.Байдраг, найруулагч СТА Г.Эрхэмбаяр, эвлүүлэгч Б.Ундрахбаяр, нүүр хувиргагч Л.Цэрэндулам, II зураглаач С.Болд, А.Даваажаргал, зохион байгуулагч Б.Бямбацогт нар кино багийн бүрэлдэхүүнт орж ажилласан байна.
Харин киноны гол дүрийг залуу жүжигчин Б.Энхтүвшин, “Маск” продакшны жүжигчин Б.Золзаяа нар тогложээ. Мөн Ардын жүжигчин Б.Мягмаран, МУГЖ Б.Эрдэнэцэцэг нар бүтээсэн бол туслах дүрүүдэд МУГЖ Б.Батзаяа, СТА Б.Баатархүү, Б.Навчаа, “Шинэ үе” продакшны жүжигчин Т.Билгүүн, “Захилгат инээд” хамтлагийн жүжигчин Р.Адъяа, Х.Манлайбаатар, “Маск” продакшны жүжигчин Д.Дэлгэрсайхан зэрэг чадварлаг уран бүтээлчид тогложээ.
Түүнчлэн киноны дууг “Мотив” хамтлаг дуулсан ба киноны үйл явдал нь ихэр залуусын тухай хөгжилтэй, гунигтай, ухаарал хөглөсөн үйл явдлаар дүүрэн ажээ. Өөрөөр хэлбэл киноны турш үзэгч бүхэн киноныхоо нэг хэсэг нь болж уйлж, дуулж, инээсээр кино заалыг орхино.
Кино нээлтийн дараа хоёр ихэрийн дүрийг бүтээсэн гол дүрийн эзэн залуу жүжигчин Б.Энхтүвшингээс сэтгэгдлийг нь сонссон юм. Тэрээр “Юун түрүүнд шинэ дүр бүтээхэд хэцүү байлаа. Анхнаасаа ихэр залуусын дүрийг нэг бүтээнэ гэдэг бол өөрөө амаргүй ажиллагаа байдаг юм байна. Энэ бүхэнд дэмжиж, тусалж байсан гэр бүлийнхэн, хайртай бүсгүй минь, ерөнхий найруулагч Н.Наранбаатар ахдаа маш их баярлалаа. Тэр тусмаа өөрийн хүндэлж явдаг найруулагч ахынхаа уран бүтээлд оролцох юмсан гэж мөрөөдөж явдаг байсан мөрөөдөл маань өнөөдөр биелэсэнд би баяртай байгаа. Н.Наранбаатар ахынхаа зөвлөгөө зааврын дагуу амаргүй том ажлын ард гарч чадлаа. Тиймээс энэ кинонд хэцүү гэхээсээ илүүтэй хөгжилтэй зураг авалтууд их байсан. Үүнийгээ дагаад киноны зураг авалтын ажлын үеэр кино багийн маань дунд хөгжилтэй үйл явдал дүүрэн байлаа. Учир нь хувцсны багийнхан маань Өнөмөнхийн хувцсыг өмсгөсөн байхад нүүр хувирагчдын багийнхан чи чинь Өнөмөнх нь билүү, Үүрд мөнх нь билүү гээд андуураад Үүрдмөнхийн нүүр будалт хийх жишээтэй. Найруулагч маань ч өөрөө андуурах, би өөрөө бас тэр дунд нь будилах тохиолдол их гардаг байлаа (инээв)” гэлээ.
Дашрамд өгүүлэхэд тус кино нь найруулагч Н.Наранбаатарын хувьд дэлгэцийн хоёр дах бүтээл нь юм байна.
 
Foto by Batgur's
Зүүдэнд оромгүй явдал кино

Зүүдэнд оромгүй явдал кино

Зүүдэнд оромгүй явдал кино

Зүүдэнд оромгүй явдал кино

Зүүдэнд оромгүй явдал кино

Зүүдэнд оромгүй явдал кино

Зүүдэнд оромгүй явдал кино


Инээд, гуниг, ухаарал хөглөсөн киноны нээлт  
Үзсэн: 6113 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.21.113.xxx [202.21.113.xxx] 2013-11-03 17:56
Энийг ч харин узнэ шуу
112.72.13.xxx [112.72.13.xxx] 2013-11-03 17:00
Jujigchidtei bayr hurgie. Amjilt
49.0.134.xxx [49.0.134.xxx] 2013-11-02 16:06
mnb.mn saitiinhan mash shuurhai ajillah yumaaa

Бидэнтэй нэгдээрэй