
Японы мэргэжлийн сүмо бөхийн дэвжээнд хүч үзэж байсан Токитэнкү А.Хүчитбаатар өвчний улмаас таалал төгсчээ. Тэрээр цусны хорт хавдартай болох нь оношлогдож, улмаар өнгөрсөн оны наймдугаар сард зодог тайлсан юм. Тэгвэл 37 насандаа ертөнцийн мөнх бусыг үзүүллээ.
Тэрээр 1979 онд Төв аймгийн Алтанбулаг суманд төрсөн. 2002 онд анхны барилдаанаа хийсэн бөгөөд хамгийн өндөр цол нь Зүүний комүсүби байв. Зодог тайлах хүртлээ макүүчи зиндаанд 63 башёд барилдсан юм.
Токитэнкү А.Хүчитбаатарын өвчний талаар түүний харьяалагддаг Токицүказэ дэвжээнээс 2016 оны нэгдүгээр сард анх удаа олон нийтэд мэдээллэж байлаа. Улмаар хавдрын эсрэг эмчилгээ хийлгэсэн.
Тухайн үед Токитэнкү “Эхлээд энэ бүхнийг хүлээн зөвшөөрөхөд хэцүү байсан. Энэ бүх эмчилгээний дараа сүмод барилдахын тулд бие бялдраа сэргээхэд хэцүү юм байна. Миний цор ганц хийж чадах зүйл нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрөх байсан" хэмээн ярьж байв.
Хөх Монголын нэгэн хүчит хүү хөх тэнгэрт “ууслаа” | ||
Үзсэн: 674 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.