
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас зарласан Үндэсний шигшээ багийн сонгон шалгаруулалт энэ өдрүүдэд явагдаж байна.
Тус шалгаруулалтын дагуу Монголын чөлөөт бөхийн холбооноос өнгөрсөн даваа гарагт Үндэсний шигшээ багийн дасгалжуулагчдын сонгон шалгаруулалтыг явуулсан юм.
Энэ удаагийн шалгаруулалтад чөлөөт бөхийн 11 дасгалжуулагч хамрагджээ.
Энэхүү дүнгээр Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар “Арслан” клубийн дасгалжуулагч Б.Баттулга, эрэгтэй шигшээ багийн дасгалжуулагчаар ОУХМ Б.Батзориг, эмэгтэй шигшээ багийн дасгалжуулагчаар “Хасу Мегастар” клубийн дасгалжуулагч, Гавьяат дасгалжуулагч Ц.Баярсайхан нар хамгийн өндөр оноог авчээ.
Мөн залуучуудын шигшээ багийн дасгалжуулагчаар “Хангарьд” клубийн дасгалжуулагч Ө.Ууганбаярыг шалгаруулж, Спортын төрлийн үндэсний шигшээ багийн сонгон шалгаруулах орон тооны бус зөвлөлд хүргүүлэхээр болсон байна.
Дасгалжуулагчдын шалгаруулалтад тэнцсэн нэрсийг БСШУСЯ-ны спортын төрлийн Үндэсний шигшээ багийн сонгон шалгаруулах орон тооны бус зөвлөл эцэслэн батлах юм.
Өндөр оноо авсан дасгалжуулагчид:
- Үндэсний шигшээ багийн ахлах: “Арслан” клубийн дасгалжуулагч Б.Баттулга
- Эрэгтэй шигшээ баг: ОУХМ Б.Батзориг
- Эмэгтэй шигшээ баг: “Хасу Мегастар” клубийн дасгалжуулагч, Гавьяат дасгалжуулагч Ц.Баярсайхан
- Залуучуудын шигшээ баг: “Хангарьд” клубийн дасгалжуулагч Ө.Ууганбаяр
Чөлөөтийнхөн дасгалжуулагчдаа зарлалаа | ||
Үзсэн: 731 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.