
Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, алтан гадас одонт, мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх их аварга М.Даваажаргал, “Женко” группийн ерөнхийлөгч, гавьяат тамирчин Х.Баттулга нар сүмогийн бэлтгэлийн зааланд хүч үзжээ. Тус зураг нь сошиалд ч нэлээн тархаад байгаа юм байна. Учрыг эрэн сурвалжилвал М.Даваажаргал “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэгт уригдсан нь тогтоогдов.
Тус нэвтрүүлгийн зураг авалт өнгөрсөн нэгдүгээр сарын башёгийн дараа хийгдэжээ.
Харин хэзээ гарах нь, тэдний хэн нь давсан нь оньсго мэт байна.
М.Даваажаргал “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэгт уригджээ | ||
Үзсэн: 1821 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.