
Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ноос 2016 оны турш дэлхийн чансааг тэргүүлэн барилдсан 14 тамирчинд 50 мянган ам.долларын шагнал хүртэхээр шийдвэрлэснээ зарлалаа.
Нийт 10 улсын эрэгтэй, эмэгтэй тус бүр долоон жүдоч энэхүү мөнгөн шагналыг хүртэх эрхтэй болсны дунд “Рио-2016” олимпийн мөнгөн медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Д.Сумъяа /57 кг/, Дэлхийн аварга, Монгол Улсын гавьяат тамирчин М.Уранцэцэг /48 кг/ нар багтжээ.
IJF-ЭЭС ШАГНАГДАХ ЖҮДОЧИД
Эмэгтэй
-48кг Мөнхбат Уранцэцэг-Монгол
-52кг Майлинда Келменди - Косово
-57кг Доржсүрэн Сумъяа-Монгол
-63кг Тина Трстеняк-Словени
-70кг Ким Поллинг -Голланд
-78кг Кайла Харрисон-АНУ
+78кг Идалис Ортис-Куба
Эрэгтэй
-60кг Орхан Сафаров-Азербайжан
-66кг Ан Баул-БНСУ
-73кг Рустам Оружов-Азербайжан
-81кг Нагасе Таканори -Япон
-90кг Машу Бакер-Япон
-100кг Елмар Гасимов -Азербайжан
+100кг Тедди Ринер-Франц
Д.Сумъяа, М.Уранцэцэг нар 5000 ам.доллараар шагнагдахаар болов | ||
Үзсэн: 1126 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.