
Их эзэн Чингис хааны мэндэлсний 851 жилийн ой, "Монгол бахархалын өдөр" УДБЭТ-ын тайзнаа “Чингис хаан” дуурийг толилууллаа.
Монголын урлагийн дөрвөн нэрт эрхмийн бүтээл “Чингис хаан” дуурийн гол дүрд энэ удаа шинэ залуу уран бүтээлчид оролцож, хувцас хэрэглэлийг бүрэн шинэчилснээрээ онцлогтой байв. Тодруулбал, МУГЖ Э.Амартүвшин, СТА Б.Эрдэнэтуяа, М.Дариймаа, гоцлол дуучин Г.Шижирболд, Б.Энхнаран, дуучин С.Бат-Эрдэнэ нар анх удаа энэ дуурийг олны хүртээл болгов.
Ийнхүү Төрийн шагналт, УГЗ, хөгжмийн зохиолч Б.Шарав, Ардын уран зохиолч, СГЗ П.Бадарч, УГЗ Л.Эрдэнэбулган, Ардын зураач Ч.Гунгаасүх нарын бүтээл "Чингис хаан" дуурь УДБЭТ-ын 51 дэх улирлын нээлтэд зориулан тоглогдов.
“Чингис хаан” дууриар нээлтээ хийлээ | ||
Үзсэн: 2160 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.