
Монголын дууны урлагийн энэ цаг үеийн өнгийг тодорхойлогч, монгол поп опера урсгалыг үндэслэгч "Увертюра" хамтлаг анхны бие даасан “...ТӨГСГӨЛГҮЙ - ЭХЛЭЛ...” тоглолтоо аравдугаар сарын 23, 24-нд УДЭТ-ын тайзнаа толилуулж өөрсдийн дуу хоолой, онгод мэдрэмж, авъяас билгийн эхлэлийг өөрсдийн үнэнч үзэгч, сонсогчиддоо хүргэсэн билээ.
Тэд үнэхээр азын дөрвөн бэрх эвлэлдэн буух шиг тайзнаа эвлэлдэн тоглогдож чадсан. Тэгвэл энэхүү тоглолт бүрэн бүрэлдэхүүнээрээ энэ сарын 20-нд "UB palace"-ийн концертын их танхимын тайзнаа үзэгчдийн хүсэлтээр дахин амилахаар болжээ.
Энэхүү тоглолт нь "Анир" студийн 10 жилийн ойн хүрээнд болж буйгаараа онцлог юм.
“...ТӨГСГӨЛГҮЙ - ЭХЛЭЛ...” үргэлжилнэ | ||
Үзсэн: 703 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.