
Монголын үндэсний бөхийн холбоо "Допингийн эсрэг сан" байгуулж, тус сангийн үйл ажиллагааны хүрээнд улсын баяр наадмаас бусад үед бөхчүүдээс сэргээшийн шинжилгээ авахаар журамлаад байгаа билээ. Иймд тус журмыг танилцуулъя.
“Допингийн эсрэг сан” нь:
МҮБХ-оос бөхчүүд, бөх сонирхогчид, байгууллага, хамт олныг допингийн эсрэг нэгдэхийг уриалан “Допингийн эсрэг сан” байгуулж байна.
“Монгол үндэсний бөхийн барилдааны болон барилдааны бус үед бөхөд допингийн шинжилгээ хийх журам”-ыг хэрэгжүүлэх тухай тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцээд тогтоох нь:
- МҮБХ-ны санхүүд “Допингийн эсрэг сан”, тусгай данс нээсүгэй.
- “Допингийн эсрэг сан”-гийн хөрөнгийг дараах эх үүсвэрээс бүрдүүлсүгэй.
- А. МҮБХ-ноос жил бүр 10 сая төгрөг
- Б. Үндэсний бөхийн дэвжээ тус бүрээс жил бүр 1.5 сая төгрөг
- В. Захиалгат барилдаан хийж буй байгууллага тус бүрээс 1.0 сая төгрөг
- Г. Бөхчүүдийн “Допинггүй монгол бөхийн төлөө” эв санааны нэгдлийн хандив
- Д. Жаяг дэгийн багийн гишүүд, бөх судлаач, бөхийн зүтгэлтнүүдийн хандив
- Е. Бөх үзэгч, дэмжигчид, байгуулага, хамт олны Допингийн эсрэг эв нэгдлийн хандив
- Ё. Бусад хандив, хөрөнгө
- “Допингийн эсрэг сан”-гийн хөрөнгийг допингийн эсрэг сурталчилгаа явуулах, допингийн шинжилгээ хийлгэхээс өөр зардалд зарцуулахгүй байхаар журамласугай.
- Энэ тогтоолыг батлагдсан өдрөөс нь хэрэгжүүлэн ажиллахыг МҮБХ-ны ажлын албанд үүрэг болгосугай.
- “Допингийн эсрэг сан”-гийн хөрөнгийг бүрдүүлэхэд нийт бөхчүүд, бөхийн шимтэн үзэгч, дэмжигчид, байгууллага, хамт олныг идэвхтэй оролцохыг уриалсугай.
“Допингийн эсрэг сан” байгуулагдлаа | ||
Үзсэн: 716 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.