
Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн “Дэлхийн цом” тэмцээн энэ сарын 16-17-нд Иран Улсад болно.
Тус тэмцээнд ДАШТ-нд эхний наймд багтсан улсын баг оролцдог билээ. Үүнд Монгол, АНУ, ОХУ, Иран, Турк, Гүрж, Энэтхэг, Азербайжан гэсэн улсын баг оролцохоор болжээ.
Манай улсын тамирчдын хувьд 57 кг-д ОУХМ С.Батболд, З.Занабазар, 61 кг-д гавьяат тамирчин Э.Ням-Очир, ОУХМ Т.Тулга, 65 кг-д ОУХМ Б.Батмагнай, 70 кг-д гавьяат тамирчин Г.Мандахнаран, 74 кг-д ОУХМ Б.Анхбаяр, 86 кг-д ОУХМ П.Өнөрбат, 97 кг-д СМ Ө.Батзул, 125 кг-д ОУХМ Н.Золбоо нарын зэрэг 10 бөх хүч үзэхээр болжээ.
Тамирчин, дасгалжуулагчид маргааш хүлгийн жолоо зална.
Сонирхуулахад Г.Мандахнарангийн “Рио-2016” олимпийн наадмын үеэрх маргаантай барилдааны талаар арбитрын шүүх хурал одоогоор тодорхой хариу өгөөгүй байна. Тэд ямартай ч шаардагдах төлбөрийг нь шилжүүлж, 20 хоногийн дотор хариу авах ёстой. Гэвч дээрх хоног өнгөрсөнд Дэлхийн бөхийн нэгдсэн холбооныхон арбитрын шүүхээс тав хоног сунгахыг хүссэн аж. Иймд энэ долоо хоногийн сүүлээр ямар нэгэн шийдтэй хариу ирэх магадлалтай байна.
Энэ цагийн 10 хүчтэн маргааш Ираныг зорино | ||
Үзсэн: 2861 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.