Шууд Chart

Г.Мандахнаран дэлхийд чансаагаараа тавдугаарт бичигджээ

2017-02-09 10:44:44

Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос чөлөөт бөхийн чансааг өчигдөр шинэчлэн гаргалаа. Энэхүү чансаагаар манай тамирчдаас 65 кг-д Гавьяат тамирчин Г.Мандахнаран тав, 61 кг-д Т.Түвшинтулга 16, 74 кг-д П.Өнөртбат 14 дүгээр байрт тус тус бичигджээ.

57 кг-д Гүржийн В.Хинчегашвил, 61 кг-д АНУ-ын Логан Стебер, 65 кг-д ОХУ-ын Сослан Рамонов, 70 кг-д М.Курбаналев, 74 кг-д Ираны Хассан Яздани Чарати нар тэргүүлсэн байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Г.Мандахнаран дэлхийд чансаагаараа тавдугаарт бичигджээ  
Үзсэн: 732 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй