Шууд Chart

Монгол Улсын начин Б.Ганзоригийн цолыг хураахаар болжээ

2017-02-10 11:40:05

Допингийн эсрэг үндэсний төвөөс 2016 оны аравдугаар сарын 26-нд өнгөрсөн жилийн баяр наадамд шөвгөрсөн Баян-Өлгий аймгийн харъяат Б.Баатарцол, Увс аймгийн харьяат Б.Ганзориг нарын шинжилгээнээс допингийн эсрэг зөрчил илэрсэн талаар мэдэгдсэн билээ. Үндэсний их баяр наадмын хуулийн дагуу холбогдох арга хэмжээ авах эрх бүхий байгуулага нь Үндэсний их баяр наадам зохион байгуулах хороо юм.

Тус хороо зөрчил гаргасан бөхчүүдэд ямар хариуцлага тухай асуудлыг шийдвэрлэсэн байна. Ингэхдээ Б.Ганзоригийн шинээр хүртсэн улсын начин цолыг хураах, Б.Баатарцолын барилдах эрхийг нэг жилийн хугацаагаар хасах шийдвэр гаргасан байна.  

Өнгөрсөн жилийн баяр наадамд шөвгөрсөн Б.Баатарцол тавын даваанд улсын харцага Ө.Даваабаатарыг, Б.Ганзориг улсын арслан Д.Ганбатаар тус тус давж, улсын начин цолны болзол хангасан юм.

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо энэ цаг мөчид Төрийн ордонд Шадар сайдын хүрээнд хуралдаж байна. Хуралдааны үеэр дээрх шийдвэрийг танилцуулсан юм. Шадар сайд У.Хүрэлсүхийн зүгээс ч допинг хэрэглэсэн бөхчүүдийн цолыг хураах ёстой гэдэгтэй санал нийлж байгаа аж. 

Өмнө нь Үндэсний их баяр наадам зохион байгуулах хороо 2017 оны нэгдүгээр сарын 5-нд  хуралдаж, Монголын допингийн эсрэг үндэсний төвийн дүгнэлтийг хэлэлцсэн. Бөхчүүдэд хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гараагүй он дамнасан нь Үндэсний их баяр наадам зохион байгуулах хорооны бүрэлдэхүүн өөрчлөгдсөнтэй холбоотой хэмээж буй. Допингийн зөрчил гаргасан цолтнуудад ямар хариуцлага тооцох санал боловсруулах үүрэгтэй Үндэсний бөхийн салбар хороог одоо Хууль зүй, дотоод хэргийн яамны төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан ахалж байгаа юм.

Сануулахад, Их Монгол улс байгуулагдсаны 810, Ардын Хувьсгалын 95 жилийн ойн Үндэсний их баяр наадамд барилдсан шөвгийн 32 бөх, харваачаас хуулийн дагуу допингийн шинжилгээ авч, БНСУ-ын Шинжлэх ухаан техникийн институтын /KIST/ Допингийн хяналтын лабораторид шинжлүүлсэн юм. Тус лабораториос 2016 оны наймдугаар сарын 23-ны өдөр ирүүлсэн шинжилгээний хариуд 3940625 дугаартай, Баян-Өлгий аймгийн харъяат Батчулуун овогтой Баатарцол, 3939453 дугаартай Увс аймгийн харъяат Бадрах овогтой Ганзориг нарын “А” сорьцны дээжинд хориотой эмийн жагсаалтад багтах бодис илэрч, допингийн эсрэг дүрмийг зөрчсөн болох тухай мэдэгдсэн байдаг. Ингээд Үндэсний бөхийн холбоо болон дээрхи хоёр бөхөөс ирүүлсэн хүсэлтийн дагуу “В” сорьцын шинжилгээ хийлгэх хүсэлтийг 2016 оны наймдугаар сарын 29-ний өдөр тавьсан бөгөөд БНСУ-аас 2016 оны арав дугаар сарын 11-ний өдөр ирсэн “В” сорьцын шинжилгээний хариу “А” сорьцын шинжилгээний хариутай ижил гарсан болохыг мэдэгдсэн байна.

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Монгол Улсын начин Б.Ганзоригийн цолыг хураахаар болжээ  
Үзсэн: 3609 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
zochin [202.131.229.xxx] 2017-02-14 14:50
Hudlaa dopingin shinjilgee
Зочин [122.201.22.xxx] 2017-02-11 09:02
Yaagaad adilhan ilersen 2 hund yalgavartai shiidwer gargaj bga yum bol. Er n bol turuu uzuuruud bas hereglesen n todorhoi shde
Зочин [103.26.195.xxx] 2017-02-10 13:09
БАГА ЦОЛ АВСАН, АШИГГҮЙ НӨХЦӨЛД УВСЫН АХ НАР НЬ ТООХГҮЙ ХАЯГДЖЭЭ.ТҮҮНЭЭС ТҮРҮҮ ҮЗҮҮРИЙН ХЭДЭЭ ХУУЛЬ ЗҮЙН САЙД БАЙСАН АХ НАР ХҮЧИНДЭЭД ДАРСАН ГЭЖ ДАНЗАН ГУЙА ЯРЬСАН БАЙДАГ.ХЭРЭГЛЭСЭН ҮНЭН Л ЮМ ЧИНЬ ШИЙТГЭЛЭЭ АВХААС ЯАХАВ
zochin [202.9.43.xxx] 2017-02-10 12:58
Yagad ganzorig gej shudraga bus ymaa. ene meter bol basad tom tsoltoi bohchudes yu ilreh bol. Purevdagva pirevsaihan oyunbold gesen bohchudees shinjilge avsan n der
зүгээр л [45.117.32.xxx] 2017-02-10 12:29
бөхчүүд нь ухаантай, ёс жудгаа боддог байсан бол төр засаг нь ийм шалдар булдар юманд оролцохгүй байлаа.
Зочин [27.123.214.xxx] 2017-02-10 12:25
Busdiig n shalgaj chdhgui shuude
Ббб [202.70.46.xxx] 2017-02-10 12:08
Ягаад ганцхан ганзориг гэж
Зочин [202.70.46.xxx] 2017-02-10 12:04
Yahnawdee shal demìi ym

Бидэнтэй нэгдээрэй