Шууд Chart

Анааш хамгийн бага нойртой амьтан

2017-02-12 13:57:59

Анааш нь Африк тивд амьдардаг салаа туурайтай хөхтөн амьтан. Хуурай газар амьдарч буй амьтдаас хамгийн өндөр бөгөөд хамгийн том хивэгч юм.

Нас бие гүйцсэн эр анааш дунджаар 1.191 кг ба эм нь 828 кг орчим байдаг аж. Өндөр нь 4.3-5.2 м ба хамгийн өндөрт бүртгэгдсэн анааш 6 метр хүрч байжээ. Анааш нь голдуу саванна, өвст тал, ойрхог газраар нутаглана. Хуайс мод ихтэй газар дурлана. Арьс нь шаргал бордуу өнгийн толбо хээтэй ба цагаан судлуудаар эрээлжилсэн байдаг ба бүх анааш өөр байдаг.

Анааш нь хөнгөн зөөлөн алхаа, явдалтай ч хэрэгцээтэй үед цагт 55 км-ээс илүү хурдалж чаддаг ажээ. Анаашны зүрх 10 кг хүртэл жинтэй, 60 см урттай том байдаг. Энэ нь зүрхнээс тархи хүртэл хоёр метр зайнд цус шахахад зохицсон ба бусад том хөхтөнөөс хоёр дахин өндөр цусны даралттай юм.

40 см хүрэх урт хэлтэй ба үүгээрээ өндөр модны оройгоос навч зэргийг ороон авч иддэг. Анааш нь хөхтөний дотор хамгийн бага унтдаг амьтан юм. Нэг өдөрт 10-20 минут, уртдаа л 1 цаг гаруй унтдаг аж.

Эм анааш 400-460 өдөр үр төлөө тээж, ихэвчлэн нэг тугал төрүүлнэ. Ховор тохиолдолд ихэрлэдэг байна. Дөнгөж төрсөн нялх анааш 1.8 м өндөр, 50 кг жинтэй байдаг.

Нялх тугал нь хэдхэн цагийн дотор хөл дээрээ тэнцэн гүйж, давхина. Дөрвөн нас хүрээд нас бие гүйцэх ба 25 хүртэл насладаг. Амьтны хүрээлэн зэрэг газар 35 наслах нь бий.

Нийтэлсэн: Ж.Тагтаа

Анааш хамгийн бага нойртой амьтан   
Үзсэн: 11838 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [66.181.160.xxx] 2018-05-23 21:38
Гоё байна
Зочин [202.70.34.xxx] 2017-02-13 13:07
ямар хүзүүнийхэ хэмжээгээрээ унтах ёстой биш дээ тэ хаха
Зочин [127.0.0.xxx] 2023-04-10 23:13
Гайхам шигтай

Бидэнтэй нэгдээрэй