Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

Б.Ганболд 11 дүгээр байр эзлэв

2017-02-13 14:07:59
Error loading player: No playable sources found

Германы Финстерау хотноо пара цанын ДАШТ эхэллээ. Тус тэмцээнд манай улсаас пара цаначин Б.Ганболд өрсөлдөж байна. Тэрбээр өчигдөр болсон 1.5 км-ын спринт уралдаанд 11 байр эзлэв. Тус зайнд нийт 23 тамирчин уралдсанаас Финланд, Украин, Польшийн тамирчид медалийн тавцанд зогслоо.

Энэ удаагийн пара цанын ДАШТ “Пёнчан 2018” өвлийн паралимпийн наадмын өмнө болж, чухал тэмцээн юм. Тус тэмцээнээс тамирчид оноо цуглуулж, “Пёнчан 2018”-д оролцох эрхээ авах учиртай. Манай тамирчин Б.Ганболд одоогоор 110 оноог цуглуулаад байгаа. Тэрбээр “Пёнчан 2018”-д оролцохын тулд 180 оноо ба түүнээс дээш оноог цуглуулах учиртай. Одоо түүнд дахин хоёр зай буюу 10, 20 км-ын уралдаан үлдээд байна.

Тэмцээний талаарх мэдээллийг эргэн хүргэнэ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Б.Ганболд 11 дүгээр байр эзлэв  
Үзсэн: 913 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй