Шууд Chart

Ө.Дүүрэнбаяр хүрэл медаль хүртэж, багийнхаа амжилтыг ахиулав

2017-02-13 14:29:16

Францын Парис хотноо өнгөрөгч амралтын өдрүүдэд жүдо бөхийн энэ оны анхны “Их дуулга” тэмцээн боллоо. Дэлхийн 60 орны 431 /эрэгтэй 270, эмэгтэй 161/ тамирчин өрсөлдсөн тус тэмцээнээс манай жүдоч нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн амжилтыг үзүүлэв.

Тэмцээний сүүлийн өдөр эрэгтэйчүүдийн 90 кг-ын жинд барилдсан Ө.Дүүрэнбаяр хүрэл медаль хүртэж, багийнхаа амжилтыг ахиулав. Тэрбээр Бразил, Киргизстан, Тунисийн бөхчүүдийн дараалан ялж, хагас шигшээд үлдсэн ч Японы Шичинохед нэмэлт цагт цэвэр ялагдсан юм. Манай бөх хүрэл медалийн төлөөх шийдвэрлэх барилдаанд Гүржийн Т.Гурамыг хоёр минут 37 секундэд цэвэр ялснаар медалийн тавцанд зогссон юм.

Энэ жинд нийт 33 бөх барилдсанаас Японы бөхчүүд алт, мөнгөн медалийг хүртсэн бол Монголын Ө.Дүүрэнбаяр, Бразилын Рафаэль Силва нар хүрэл медалийн эзэд боллоо. Мөн эрэгтэйчүүдийн 66 кг-д Г.Хэрлэн, 81 кг-д Н.Дагвасүрэн VII байр байр эзлэв. Дэлхийн 60 орноос 19 нь ямар нэгэн медаль хүртсэнээс Монголын баг IX байрт жагслаа.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Ө.Дүүрэнбаяр хүрэл медаль хүртэж, багийнхаа амжилтыг ахиулав  
Үзсэн: 625 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй