
“Цагийн толь” сонин 25 нас хүрлээ. Анхны чөлөөт хэвлэлүүдийн нэгт зүй ёсоор багтдаг тус сонин нь анх МУБИС-ийн буюу хуучнаар УБИС дээр Дарь.Сүхбаатар тэргүүтэй оюутнуудын үүсгэл санаачлагаар гарч байжээ.

Тэд “Цагийн толь” сониныхоо анхны дугаарыг 1988 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр гаргасан аж.
Өдгөө тус сонин нь МУБИС-ийн Сэтгүүл зүйн тэнхмийн дэргэд төвлөрч тасралтгүй гарч байна.
Сонины ойтой холбогдуулан өнөөдөр МУБИС дээр дугуй ширээний уулзалт, ярилцлагыг 15:00 цагт зохион байгуулах юм.
Тус сониныг үүсгэн байгуулагч Дарь.Сүхбаатар нь ардчилсан хувьсгалын анхны 13-ын нэг бөгөөд өдгөө Онцгой байдлын Ерөнхий газрын дэд даргаар ажилладаг дээд тушаалын комиссар юм.
“Цагийн толь” сонин 25 нас хүрлээ | ||
Үзсэн: 2910 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.