Шууд Chart

"БИ–ҮНЭНИЙ ДУУ ХООЛОЙ"

2013-11-05 14:55:52

Монгол улсад үндэсний сэтгүүлзүйн салбар үүсэж  хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд өнгөрсөн  сард “ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН САЛБАРЫН УРЛАГИЙН ИХ НААДАМ” амжилттай зохион байгуулагдсан. Тус наадмыг тохиолдуулан www.URLAG.mn сайтаас санаачлан  "БИ–ҮНЭНИЙ ДУУ ХООЛОЙ" хэмээх сэтгүүлчийн дууг бүтээжээ.

   Тус уран бүтээлийг монголын дууны урлагийн шүлэг яруу найраг, ая дангаар нэрд гарсан болох утга зохиолын шүүмж судлаач, яруу найрагч, МУСГЗ Ү.Хүрэлбаатар, хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч МУСТА Б.Чинбат нар бүтээж “Sweetymotion” хамтлаг, Б.Чинбат нар хамтран дуулж амьдруулсан байна. Мөн хөгжмийн найруулагчаар нь “PROSOUNDS” студийн хөгжмийн найруулагч Рагу Раман ажиллаж “DUAL ZET” студи дүрсжүүлсэн юм.

Сонирхуулахад тус уран бүтээлийг “Хэвлэл мэдээллийн салбарын урлагийн их наадам”-ын шилдгээр шалгарсан оролцогчид болоод үндэсний сэтгүүлзүйн салбарын 100 жилийн түүхийг бичсэн эрхэм хүмүүс хамтран дуулж, дүрсжүүлэн дахин эгшиглүүлэх юм байна. Ингээд та бүхэндээ "БИ–ҮНЭНИЙ ДУУ ХООЛОЙ" хэмээх сэтгүүлчийн дууны шинэхэн клипийг толилуулъя.


"БИ–ҮНЭНИЙ ДУУ ХООЛОЙ"   
Үзсэн: 1447 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
124.158.88.xxx [124.158.88.xxx] 2013-11-05 16:52
klip n neeree ontsgui bolj.
202.131.235.xxx [202.131.235.xxx] 2013-11-05 15:55
сайхан үгтэй , сайхан аялгуутай, сайхан бүтээл болжээ
202.72.245.xxx [202.72.245.xxx] 2013-11-05 15:45
Жинхэнэ сэтгүүлчдийг клипэндээ тоглуулаад, жинэхэнэ ажил албыг нь харуулсан бол уг нь сайхан клип болохсон. Харамсалтай нь эд нар тувтан өөрсдийгөө рекламдчихсан болохоор шаал хиймэл харагдаж байна. Тэгээд ч мэргэлжлийнх нь талаар мэддэггүй хүмүүс гэдэг нь шууд л харагдаж байна. Дуу нь ч тийм сүрхий сайхан санагдсангүй.

Бидэнтэй нэгдээрэй