
Ираны Керманшах хотод чөлөөт бөхийн эрэгтэй багуудын “Дэлхийн цом”-ын тэмцээн энэ 16-17-нд болно.
Үүнд оролцох Монголын шигшээ багийн залуус Иран улсыг зорив. Баг тамирчдын ахлагчаар МЧБХ-ны Удирдах зөвлөлийн дарга Д.Сумьяабазар, дасгалжуулагчаар ҮШБ-ийн ахлах дасгалжуулагч Б.Баттулга, эрэгтэй багийн дасгалжуулагч Б.Батзориг, шүүгчээр Ц.Сэрээтэр, эмчээр М.Саранцацрал нар томилогджээ.
Багийн бүрэлдэхүүнд:
57 кг: ОУХМ С.Батболд, ОУХМ З.Занабазар
61 кг: МУГТ Э.Ням-Очир, ОУХМ Т.Тулга
65 кг: ОУХМ Б.Батмагнай
70 кг: МУГТ Г.Мандахнаран
74 кг: ОУХМ Б.Анхбаяр
86 кг: МУГТ П.Өнөрбат
97 кг: СМ Ө.Батзул
125 кг: ОУХМ Н.Золбоо нар өрсөлдөнө.
ДБНХ-ноос 2017 оны Дэлхийн цомын тэмцээнд оролцох багийг 2015 оны ДАШТ-ий дүнг харгалзан оролцуулахаар болсон. Тэгвэл тухай жилийн тэмцээнд ОХУ баг түрүүлж, Иран удаалсан тул энэ удаагийн тэмцээний хэсгийг толгойлж байгаа юм.
Тэмцээний сугалаа татах үйл ажиллагаа энэ сарын 6-нд болж Монголын шигшээ баг “Б” хэсэгт Иран, Турк, Энэтхэгийн багтай учраа таарчээ. Харин “А” хэсэгт АНУ, ОХУ, Гүрж, Азербайжаны баг багтаад байна.
“Дэлхийн цом”-д өрсөлдөх багийг Д.Сумьяабазар ахаллаа | ||
Үзсэн: 753 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.