
Монгол Улсын начин Б.Адъяахүү Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, дархан аварга, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэний талаар ярьсныг хүргэе.
-Та Б.Бат-Эрдэнэ аваргатай хэдэн удаа барилдсэн бэ?
-Заалны барилдаанд дөрвөн удаа барилдаад, бүгдэд нь унасан. 1998 онд өндөр чансаатай бөхчүүдийн даваа үнэлэх барилдаанд аваргатай таарахдаа “Нэгэнт дийлэхгүй юм чинь” гэсэн байдлаар сулхан очсон юм. Тэгэхэд аварга “Зүгээр барилд” гээд жаахан зандрангуй байдлаар хэлж байсан. Тэгээд би байдгаараа барилдаад юм болоогүй л унасан. Тэвчээр хатуужлын талд би аваргыг биширдэг. Хүн бяртай, мэхтэй байж болно. Харин тэвчээр хатуужил гэдэг бол гайхамшигтай чанар. Дархан аварга Г.Өсөхбаяр, улсын аварга Д.Сумьяабазар, улсын гарьд Ц.Цэрэнпунцаг гуравтай дараалан барилдсан. Бөхчүүдийн хэлдэгээр бол гурвууланг “хялайлгасан. Тэгсэн хэрнээ “Өөр барилдах хүн байна уу” гээд зогсч байж билээ. Өөрөөсөө 10 гаруй дүү гурван бяртай, мундаг бөхтэй гурваг цаш хэртэй барилдааны бэлтгэл хийчихээд тийм байдалтай байсан нь гайхалтай. Хүн л юм чинь ядарч, цангаж байгаа. Гэвч огт тийм шинж гаргаагүй. Тэр чинь уг хүнээ агуу тэвчээртэй гэдгийг илтгээд байгаа хэрэг. 2005, 2006 онд УИХ-ын сонгуулийн тойргоор хэд хоног явж ирчихээд амралгүйгээр бөхийн бэлтгэлдээ шууд орсон.
Б.Адъяахүү: Тэвчээр хатуужлын талд би Б.Бат-Эрдэнэ аваргыг биширдэг | ||
Үзсэн: 1680 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.