
Ираны Керманшах хотноо болсон чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн багийн “Дэлхийн цом”-д шилдэг найман баг өрсөлдөж, медальтнууд тодорлоо. Манай баг V байрын төлөө ОХУ-ын багтай барилдсан ч 7:1 онооны харьцаагаар ялагдлаа.
Энэхүү барилдаанд дэлхийн аваргын хошой хүрэл медальт, олимпийн шагналт V байрын эзэн, гавьяат тамирчин Г.Мандахнаран ганцаараа ялалт авсан юм. 70 кг-ын жинд барилдсан тэрбээр Магомедхабиб Кадимагомедовыг 14:7 онооны харьцаагаар яллаа. Энэхүү тэмцээнд тэрбээр дөрвөн барилдаан хийхдээ гурав ялж, нэг ялагдсан юм.
2015 оны ДАШТ-д үзүүлсэн амжилтаараа энэхүү тэмцээнд оролцох эрхээ авсан Монголын баг ийнхүү VI байр эзэлж, ирэх жил дахин "Дэлхийн цом"-д өрсөлдөх эрхтэй болж байна. Учир нь "Дэлхийн цом"-д шилдэг найман баг уригдан оролцдог ч эхний зургаад орсон нь дараагийн тэмцээнд оролцдог юм.
Уг тэмцээний “А” хэсэгт АНУ, Азербайжан, ОХУ, Гүрж, “В” хэсэгт Энэтхэг, Иран, Турк, Монголын баг багтсан юм. Манай баг хэсэгтээ Энэтхэгийг хожсон ч Турк, Иранд дийлдсэн. Улмаар V байрын төлөө ОХУ-ын багтай барилдаж, ялагдал хүлээлээ. Тэмцээний хүрэл медалийн төлөө Турк-Азарбайжан, алтан медалийн төлөө Иран-АНУ-ын баг шалгаран үлдээд байна.
"B" ХЭСЭГ:
МОНГОЛ - ЭНЭТХЭГ 7:1 /2017.02.16/
- 57 кг: З.Занабазар - өрсөлдөгч нь барилдаагүй 1:0
- 61 кг: Т.Тулга - Харфул Харфул 4:2
- 65 кг: Б.Батмагнай - Бажранг Бажранг 3:1
- 70 кг: Г.Мандахнаран - Амит Кумар Жанхар 4:3
- 74 кг: Б.Анхбаяр - Хитендер Хитендер 8:7
- 86 кг: П.Өнөрбат - Дипак Пуния 7:8 цэвэр ялагдсан
- 97 кг: Ө.Батзул - Роублежит Сингх 14:6
- 125 кг: Н.Золбоо - Кришан Кришан 3:0
МОНГОЛ- ТУРК 3:5
- 57 кг: С.Батболд- Сезарь Акгуль /цэвэр ялагдсан/
- 61 кг: Э.Ням-Очир - Эрдоган Ченгисхаан 2:4
- 65 кг: Б.Батмагнай - Сефа Аксой 3:9
- 70 кг: Г.Мандахнаран - Якуп Гор 6:0
- 74 кг: Б.Анхбаяр - Ислам Килич 1:12
- 86 кг: П.Өнөрбат - Селим Яшар-Кортоев 1:10
- 97 кг: Ө.Батзул - Фарук Акон, 7:4
- 125 кг: Н.Золбоо - Риза Йлдырым, 6:2
МОНГОЛ - ИРАН 1:7
65 КГ: Б.Батмагнай Ираны бөхийг 4:3-аар өвдөг шороодуулав. 2017.02.17
V-VI байр
МОНГОЛ - ОХУ 1-7
70 kг: Г.Мандахнаран цор ганц ялалтын авав. 2017.02.18
“ДЭЛХИЙН ЦОМ”-Д ӨРСӨЛДСӨН МОНГОЛЫН БҮРЭЛДЭХҮҮН
- 57 кг: ОУХМ С.Батболд, ОУХМ З.Занабазар
- 61 кг: ОУХМ Э.Ням-Очир /Гавьяат тамирчин/, ОУХМ Т.Тулга
- 65 кг: ОУХМ Б.Батмагнай
- 70 кг: ОУХМ Г.Мандахнаран /Гавьяат тамирчин/
- 74 кг: ОУХМ Б.Анхбаяр
- 86 кг: ОУХМ П.Өнөрбат /Гавьяат тамирчин/
- 97 кг: Спортын мастер Ө.Батзул
- 125 кг: ОУХМ Н.Золбоо
Энэ удаагийн баг тамирчдын ахлагчаар МЧБХ-ны Удирдах зөвлөлийн дарга Д.Сумьяабазар, дасгалжуулагчаар Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Баттулга, эрэгтэй багийн дасгалжуулагч Б.Батзориг нар ажилласан юм. Мөн тус тэмцээнд шүүгчээр Ц.Сэрээтэр, эмчээр М.Саранцацрал нар явжээ.
Ирэх жилийн “Дэлхийн цом”-д манай улсын баг дахин өрсөлдөхөөр боллоо | ||
Үзсэн: 783 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.