
Архангай аймгийн Булган сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Бөх билэгт” дэвжээ, “Стройка” группын бөх, Монгол Улсын арслан Р.Пүрэвдагва цагаан сар хүртэл олон нийтийн газар явахгүй.
Энэ цагийн шилдэг хүчтэнүүдийг тэрбээр чансаагаараа тэргүүлж байгаа болохоор хэвлэлийнхэн ч түүнээс ярилцлага авч, сонин, сайт, телевизээ гоёхыг илүүд үзэв. Гэвч тэрбээр “Лам багш намайг цагаан сар хүртэл олон нийтийн газар битгий яв. Мөн ярилцлага өгч болохгүй гэсэн” хэмээн хариулав.
Бөхчүүд сүсэг ихтэй болохоор түүнд буруу өгсөнгүй. Ямартай ч тун удахгүй болох сар шинийн барилдаандаа улам гялалзсан амжилт үзүүлээрэй.
Р.Пүрэвдагва: Лам багш намайг цагаан сар хүртэл ярилцлага өгч болохгүй гэсэн | ||
Үзсэн: 8121 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.