
Error loading player: No playable sources found
Монголын боулинг сонирхогчдын холбооноос зохион байгуулсан ахмадын нээлттэй тэмцээн "Big bowling" төвд боллоо.
МБСХ-ны энэ оны анхны төдийгүй цагаан сарын баярт зорилсанаараа онцлог тус тэмцээний эрэгтэйчүүдийн 40-47 насны ангилалд Ш.Баатар, В.Энхбат, Д.Чулуунбаатар нар медальт байрт шалгарав.
48-аас дээш насны ангилалд С.Батзориг тэргүүлж, Ю.Ганболд, Ц.Батжаргал нар мөнгө, хүрэл медалиар энгэрээ мялаасан юм.
Харин эмэгтэйчүүдийн 40-өөс дээш насны ангилалд Г.Дорждэрэм түрүүлж, С.Хандаа, П.Уранчимэг нар медалийн тавцанд зогслоо. Хосын төрөлд Ш.Баатар, Ц.Лхасүрэн нар аварга болж, Д.Чулуунбаатар, Н.Ганболд болон Г.Сундуйжав, В.Энхбат нар бусдыгаа манлайлав.
Цагаан сарын баярт зориулсан боулингийн тэмцээн боллоо | ||
Үзсэн: 758 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.