Шууд Chart

Цагаан сарын барилдаан анх “Нэгдэлчдийн баяр” нэртэйгээр зохиогдож байв

2017-02-22 08:52:41

Ирэх ням гарагт “Алтан унжлагат” хэмээх тахиа жилийн сар шинийн барилдаан болно. Тус барилдаанд түрүүлж, үзүүрлэсэн бөх тухайн жилийн улсын баяр наадамд ч дээгүүр барилддаг гэсэн сэтгэхүй суусан байдаг. Түүнийгээ ч үзэгчдэд илтгэх мэт өнгөтэй байдаг.  

Иймд бяцхан дурсамжийг сонирхуулья. Манай улс цагаан сарын барилдааныг 1963 онд анх удаа “Нэгдэлчдийн баяр” нэртэйгээр зохион байгуулж байжээ.

Анхны барилдаанд 64 бөх хүч үзсэнээс Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпийн мөнгөн медальт, дархан аварга Ж.Мөнхбат тухайн үед улсын заан цолтой байхдаа түрүүлж, уран барилдаанч аварга Ч.Бээжин агсан үзүүрлэж байв.

Их шөвөгт улсын арслан Ө.Эрдэнэ-Очир, Л.Сосорбарам нар шалгарсан байдаг.

Тэр жилийн барилдаанд хоёр “Мөнх” анх удаа учраа таарсан түүхтэй. Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, дархан аварга Х.Баянмөнх тухайн үед аймгийн начин цолтой зодоглон дунд шөвөгт Ж.Мөнхбатад тахимаа өгсөн гэдэг. Гэхдээ Х.Баямөнх тэр жилийн наадамд улсын арслан Г.Цоодолоор тав давж, улсын начин цолонд хүрч байсан юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Цагаан сарын барилдаан анх “Нэгдэлчдийн баяр” нэртэйгээр зохиогдож байв  
Үзсэн: 1765 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй