
Error loading player: No playable sources found
Алтан унжлагат хэмээх гал тахиа жилийн сар шинийн хүчит бөхийн барилдааны нэгийн даваа үргэлжилж байна.
Чансаагаараа тэргүүлж буй хүчит 256 бөхийн барилдааны зүүн талын тэргүүн магнайд Монгол Улсын гавьяат тамирчин Г.Өсөхбаяр, баруун талын тэргүүн магнайд магнайд улсын аварга Г.Эрхэмбаяр, дагавар магнайд улсын аварга Ч.Санжаадамба, улсын арслан Р.Пүрэвдагва, улсын гарьд Б.Гончигдамба тэргүүтэй хүчтэн зодоглож байна.
Нэгийн даваанд Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпийн хүрэл медальт, аймгийн арслан Х.Цагаанбаатар, аймгийн арслан Л.Нямсүрэнд өвдөг шороодлоо.
Сонирхуулахад тус барилдаан нь 1963 онд анх зохион байгуулагдаж байсан билээ.
Монгол Улсын хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар тахимаа өглөө | ||
Үзсэн: 7893 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.