
Алтан унжлагат хэмээх гал тахиа жилийн сар шинийн хүчит бөхийн барилдааны дөрвийн даваа үргэлжилж байна.
Чансаагаараа тэргүүлж буй хүчит 256 бөхийн барилдааны зүүн талын тэргүүн магнайд Монгол Улсын гавьяат тамирчин Г.Өсөхбаяр, баруун талын тэргүүн магнайд улсын аварга Г.Эрхэмбаяр, дагавар магнайд улсын аварга Ч.Санжаадамба, улсын арслан Р.Пүрэвдагва, улсын гарьд Б.Гончигдамба тэргүүтэй хүчтэн зодоглож байна.
Энэ даваанд Монгол Улсын арслан Э.Оюунболд, аймгийн арслан О.Хангайд өвдөг шороодлоо. Уг нь түүнийг бөх сонирхогчид түрүү бөхөөр нэрлэж байсан билээ.
Улсын арслан Э.Оюунболд дөрвийн даваанд тахимаа өглөө | ||
Үзсэн: 1835 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.