Шууд Chart

“Ирээдүйн бөхийн аварга” шагналыг Э.Ууганбаяр хүртлээ

2017-02-26 18:02:01

Монгол түмний уламжлалт сар шинийн баярт зориулсан хүчит бөхийн барилдаан үргэлжилж байна.

“Бага наадам” хэмээн нэрлэдэг тус барилдааны үеэр гардуулдаг нэр хүнд бүхий шагналуудын нэг бол яах аргагүй Монгол Улсын гавьяат тамирчин, дархан аварга А.Сүхбатын “Ирээдүйн бөхийн аварга” юм.

Энэ жилийн хувьд Төв аймгийн Баянчандмань сумын харьяат, “Дүнжингарав” дэвжээний бөх, аймгийн заан Э.Ууганбаяр хүртлээ.

Тус шагнал 2007 онд анх удаа “Олимп” сургуулийн бөх, улсын харцага Ө.Даваабаатар аймгийн арслан цолтой байхдаа хүртэж байв. Түүнээс хойш дээрх шагналыг улсын заан Б.Пүрэвсайхан, улсын харцага Ц.Содномдорж, Т.Баасанхүү, улсын арслан Н.Батсуурь, улсын аварга Ч.Санжаадамба, улсын начин Н.Жаргалбаяр, Б.Ганзориг нар хүрсэн түүхтэй.

Харин шилдэг бөхийн шагналыг Монгол Улсын арслан Р.Пүрэвдага, “Кёкүшюзан” хөгжлийн сангийн тэргүүн Д.Батбаяр улсын начин М.Чимиддоржид гардуулсан юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Ирээдүйн бөхийн аварга” шагналыг Э.Ууганбаяр хүртлээ  
Үзсэн: 845 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй