Шууд Chart

Москвад Монгол бахархалын өдрийг тэмдэглэлээ

2013-11-07 17:06:14

Их эзэн Чингис хааны мэндэлсний 851 жил-Монгол бахархалын өдрийг тохиолдуулан Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамнаас ёслол, хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгууллаа.

Уг арга хэмжээнд Элчин сайдын яамны нийт албан хаагчид, Москва хот дахь Монгол Улсын аж, ахуйн нэгж, байгууллагуудын төлөөлөгчдийн газрын хамт олон, Москва хотод ажиллаж амьдарч буй монгол иргэд өргөнөөр оролцов.  Арга хэмжээний хүрээнд “Сүм” чулуун овоонд хүндэтгэл үзүүлж, монгол үндэсний хоол бэлтгэж, шагайн харвааны тэмцээн зохион байгуулснаас гадна хамгийн сайхан үндэсний хувцастай хүнийг тодруулан өргөмжлөл, дурсгалын зүйлээр  шагнав.

Мөн Монгол-Оросын харилцааны түүхэн үйл явдал, баримт, үүний дотор Богд хаант Монгол Улсын анхны Ерөнхий сайд, Сайн ноён хан Т.Намнансүрэнгийн 1913 онд хаант Орос Улсад хийсэн айлчлалын тухай баримтат киног үзүүлэв.


Москвад Монгол бахархалын өдрийг тэмдэглэлээ  
Үзсэн: 890 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй