Шууд Chart

“Мэрит” зарчмыг төрийн албанд баримтална

2017-04-14 18:11:34

УИХ-ын өнгөрсөн оны 11 дүгээр сард  шинэчлэн баталсан “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр” төрийн  албыг олон нийтэд  нээлттэй  ил тод  болгоход  чиглэжээ. Түүнчлэн авсан, өгсөн этгээдийн мэдээллийг ил болгосон иргэнээ хамгаалах эрхзүйн орчныг  бүрдүүлэхээс  эхлээд олон  жил  яригдаж  байгаа  “Мэрит” зарчмыг төрийн  албанд баримтлахаар болж байна гэж Төрийн албаны зөвлөлийн дарга Цогоо хэллээ.

Засгийн газрын 2020 он хүртэлх үйл  ажиллагааны хөтөлбөрт авлига,  албан тушаалын хэрэгт оногдуулах яг шийтгэлийг чангатгах, авлигын хэргээр ял шийтгүүлсэн эдгээдийг дахин  төрийн  албанд томилохгүй байх эрхзүйн орчин  бүрдүүлэхээр тусгасан байдаг юм.

Нийтэлсэн: Mонголын радио

“Мэрит” зарчмыг төрийн албанд баримтална   
Үзсэн: 1572 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй