Шууд Chart

Он гарсаар Булган аймагт үйлдвэрлэлийн осол дөрөв гарчээ

2017-04-19 13:18:24

Булган аймгийн Мэргэжлийн хяналтын газар “Дэд бүтцийн хяналтад-Таны оролцоо” сарын аян зохион байгуулж байна. Он гарсаар тус аймагт үйлдвэрлэлийн осол дөрөв гарчээ. 

Ирэх сарын 17 хүртэл дэд бүтцийн салбарт мөрдөж буй хууль тогтоомжийг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад сурталчилна. Мөн хяналт шалгалт хийх, аливаа болзошгүй эрсдэл, ослоос урьдчилан сэргийлэх, аж ахуйн нэгжийн дотоодын хяналтын тогтолцоог төлөвшүүлэх зорилготойг албаны хүн тайлбарлалаа.

Булган аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, дэд бүтэц, хөдөлмөрийн хяналтын хэлтсийн дарга, улсын ахлах байцаагч н.Хувьзаяагийн ярианд анхаарлаа хандуулна уу.

Нийтэлсэн: Mонголын радио

Он гарсаар Булган аймагт үйлдвэрлэлийн осол дөрөв гарчээ   
Үзсэн: 1169 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй